TOPSTREAM - Хяналтын цогц шийдэл

Үйлчилгээний тухай

Бид орчин үеийн технологийн дэвшлийг ашиглан хяналтын камерийн дүрсийг орон зай цаг хугацаанаас үл хамааран шууд харах, тасралтгүйгээр бичих, хадгалах, бичлэг үзэх боломжтой, хэрэглэхэд хялбар, бага өртөгтэй цогц үйлчилгээг танд санал болгож байна.

Өнөөгийн нөхцөлд хэрэглэгчид хяналтын камерийн бичлэг, дүрсийг харахын тулд хяналтын камер худалдан авахаас гадна бичлэг хадгалах төхөөрөмж (NVR, DVR), үзүүлэлт өндөр компьютер, зориулалтын программ хангамж зэрэг нэмэлт төхөөрөмжийг авах шаардлага гардаг ба бие даасан хяналтын системийг бий болгоход  хөрөнгө оруулалт ихээр ордог. Бидний санал болгож буй үйлчилгээ нь дээрх асуудлыг бүрэн шийдэж, хэрэглэгчийн камерийн бичлэгийг өөрийн сервер дээр хадгалах, шууд үзэх, бичлэг хадгалах, ухрааж үзэх, онцгой тохиолдолд нэг удаа ашиглах боломжийг олгон хэрэглээний зардлыг хэмнэдэг.

Мэдээллийн нууцлал Topstream сервер нь Монгол улсад байрласнаар өндөр хурдны сүлжээнд холбогдон, мэдээллийн нууцлалтай, аюулгүй, найдвартай ажиллагааг бүрэн хангана.

Нэгдсэн сүлжээ - Topstream нь ТОПНЕТ интернэт үйлчилгээтэй нэгдсэн сүлжээнд ажиллаж камерийн дүрсийг өндөр чанартайгаар тасралтгүй дамжуулна.

Газарзүйн байршлаас үл хамаарсан хэрэглээ - Хэрэглэгчид дэлхийн хаанаас ч камерийн дүрсээ хянах боломжтой.

Энгийн хэрэглээ Ашиглахад хялбар, хэрэглээгээ удирдах, үйлчилгээний сонголт, төлбөрийн хяналт, зохистой хэмнэлт

Олон төрлийн төхөөрөмж Төрөл бүрийн камеруудыг дэмжинэ. Гар утас таблетад тохирсон хувилбартай.

Нэмэлт боломжууд

  • Камерийн дүрсийг дуутай дамжуулах, хэрэглэгч өөрийн цахим хуудсандаа байрлуулах боломжтой. Topstream.mn сайтаар  шууд танд хүрэх ба бичлэгийг хадгалах гэсэн үйлчилгээг зэрэг авах боломжтой.
  • Дүрсний нягтрал, дата хэмжээ, бичлэг хадгалах хугацаа, камеруудын зохицуулалт буюу камеруудаа нэмэх, хасах боломж, камерийн дүрсийн нэгэн зэрэг олон газраас хандаж үзэх зэрэг үйлчилгээнүүдийг өөрийн хэрэгцээнд тохируулан сонгох боломжтой.
  • Хэрэглэгчийн хийсэн камерийн бичлэг Topstream серверт байрлах ба нэмэлт хадгалах төхөөрөмжинд зардал гаргахгүй.
  • Хандаж үзэх хэрэглэгчийн тоог өөрийн хүссэнээр удирдах, хязгаарлах, нэмэх боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.TOPSTREAM.mn вебсайтаас авна уу.

0

Үнийн санал