Бидний тухай

Танилцуулга

           “Топнэт” ХХК нь 2008 оны 1 сараас эхлэн Монгол улсын “Харилцаа холбооны зохицуулах хороо”-ны 404/Б/IS 07 дугаар тусгай зөвшөөрлийн дагуу Улаанбаатар хотын айл гэр, албан байгууллагуудын хэрэгцээнд зориулж Wireless сүлжээ болон шилэн кабелийн үндсэн холболтын нөхцлөөр Төр захиргааны байгууллага, албан газар, аж ахуйн нэгж,  компани, өрх айлуудад интернэтийн үйлчилгээг өндөр чанартайгаар үзүүлж байна.
 

          Манай байгууллага нь байгууллагдсан цагаас хойш өнөөг хүртэлх хугацаанд Монгол орны 21 аймгийн сүлжээний шийдэл, ШШГЕГ-ийн 21 аймгийн өндөр хурдны дотоод сүлжээ, мөн Сангийн яамны дотоод сүлжээ, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар болон харъяа байгууллагуудыг нэгдсэн сүлжээнд оруулах зэрэг томоохон ажлуудыг амжилттай гүйцэтгэж, Нийслэлийн Мэдээлэл Технологийн газар, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний аудитын газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв, Одон орон геофизикийн Судалгааны төв, Нийслэлийн иргэд хүлээн авах төв, ШУТИС-ын Улаанбаатар хот дахь Политехникийн коллеж болон Hogan Lovells, UNDP, WWF зэрэг олон улсын байгууллагуудад өндөр хурдны интернэтийн үйлчилгээгээ үзүүлж, хамтран ажилладаг туршлагатай хамт олон юм.
 

          Манай хамт олон харилцагч, хэрэглэгч байгууллагынхаа мэдээллийн технологийн аливаа тулгамдаж буй асуудлыг хамтран шийдвэрлэж, шинээр нэвтрэн буй мэдээллийн технолгийн дэвшилтэт тоног төхөөрөмж, шийдлүүдийг хамгийн түрүүнд санал болгон үйл ажиллагааг өргөжүүлэх гэсэн зорилгод нь шилдэг хамтрагч байхыг эрмэлзэн,  хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээр зорин ажиллаж байна.