Дэсктоп, веб програмчлал

Үйлчилгээний тухай

Бид бүх төрлийн уян хатан системтэй, хялбар ажиллагаатай, боловсронгуй бүтэц диаграмтай програм хангамжийг хөгжүүлэдэг ба програм хангамж боловсруулалтын шат дамжлага бүрт амжилттай нэвтрүүлэх үүднээс тогтсон загвар, стандарт,  удирдлагын тогтолцоог мөрдөж ажилладаг.  

Үүнд: судалгаа шинжилгээ хийх, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, архитектур, загварчлал, програм зохиох, тестлэх, нэвтрүүлэх, сургалт, засвар үйлчилгээ.

Хaaнaac ч, xэдийд ч дypын төхөөрөмж (ширээний компъютер, зөөврийн компъютер, мобайл, таблет)-өөc xaндax бoлoмжтoй вэбд cyypилcaн пpoгpaм xaнгaмжийг манайхаар хийлгээрэй. 

 

Бид програм хөгжүүлэлтийг хэрэглэгчдийн ирүүлсэн хэрэгцээ, шаардлага болон дотоод технологийн давуу талууд, шинэ технлоги, дэлхий нийтийн чиг хандлага зэргийг нэгтгэн боловсруулдаг тул хэрэглэхэд энгийн, оновчтой бүтээгдэхүүн болгон хөгжүүлдэг.

Технологи:

Манай компани нь Ruby, PHP, JavaScript, Java, Python програмчлалын хэл, Ruby on Rails, Symfony, CoffeeScript, Android, Backbonejs, Node.js, зэрэг технологуудыг ашигладаг бөгөөд төслийг удирдахдаа Scrum удирдлагын аргыг ашигладаг.

Мөн бид Behavior-Driven-Development /BDD/ аргыг ашиглан өөрсдийн хөгжүүлсэн програмаа тестлэдэг.

0

Үнийн санал