Имэйл маркетинг

Үйлчилгээний тухай

И-мэйл маркетинг бол шууд маркетингийн хэлбэр бөгөөд и-мэйл хаяг ашиглан худалдааны болон зар сурталчилгааны зурагт хуудас, үгэн зар мэдээлэл, цааш холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авах линк хаяг зэргийг илгээн хэрэглэгч үйлчлүүлэгчдийг татах, тэднийг байнгын хэрэглэгч болгох, байнгын харилцааг өргөжүүлэхэд туслах, эдийн засгийн өндөр үр өгөөжтэй,  маркетингийн идэвхжүүлэлтийн хамгийн үр дүнтэй, оновчтой хэрэгслүүдийн нэг юм. Интернэт, и-мэйл  бол хүний ажил, амьдралын салшгүй нэг хэсэг, өдөр тутмын хэрэглээ болсон. Бид энэхүү орон зайд хандсан имэйл маркетингийн үйлчилгээг танд санал болгож байна. 

Та манай и-мэйл маркетингийн үйлчилгээг ашиглан бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааны сурталчилгаагаа хамгийн үр дүнтэйгээр зорилтод зах зээлдээ хүрэх болно. Бид таны дараах үйл ажиллагаанд туслах болно. Үүнд: 

  • Хамтын ажиллагааг хадгалах, өргөжүүлэх, шинэ хамтрагч, үйлчлүүлэгч олох, бизнесийн цар хүрээгээ тэлэх
  • Шинээр худалдан авагч болон хэрэглэгчдийг нэмэгдүүлэх, одоогийн хэрэглэгчдэд шинэ бvтээгдэхvvн vйлчилгээгээ танилцуулах
  • Одоогийн болон өмнөх харилцагчидтайгаа харилцаагаа өргөсгөх, сэтгэл ханамжын баталгааг сайжруулах, дахин эргэн үйлчлүүлэхэд уриалах
  • Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллээ хүргэх, шинэ худалдан авагч олох, хуучин худалдан авагчиддаа шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах, зарах санал тавих

И-мэйл маркетингийн үйлчилгээ нь дараах давуу талуудыг танд олгоно.

  • Бодит и-мэйл хаягуудад захидал хүргэнэ.
  • Хэрэглэгчдэд захидал хүрсэн эсэхийг шалгаж, хэрэглээндээ хяналт тавих
  • Хурдтай, өртөг багатай боловч багтаамж өндөртэй
  • Тодорхой тооны хэрэглэгчдэд сурталчилгааг илгээдэг
  • И-мэйлээр мэдээлэл хүргэх хугацаа маш богино, харин бусад сурталчилгааг хүргэхэд хугацаа их шаарддаг
  • Ихэнх интернэт хэрэглэгчид өдөр бүр захидал илгээж, шалгаж байдаг тул хамгийн энгийн үр дүнтэй сурталчилгааны хэлбэр
0

Үнийн санал