Зөвлөх үйлчилгээ

Үйлчилгээний тухай

Байгууллагын үйл ажиллагааны зардлыг бууруулж, ажиллагсдын бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд дотоод үйл ажиллагаагаа автоматжуулах, програм болон техник хангамжаа сайжруулах, шинэ технологи, шинэ шийдэл нэвтрүүлэх гээд мэдээллийн технологийн хөрөнгө оруулалт шаардлагатай болдог билээ. Байгууллагынхаа энэхүү чухал шийдвэрийг мэдээллийн технологийн салбарын туршлагатай мэргэжилтэн/байгууллагатай хамтран оновчтой гаргах нь тухайн байгууллагын ирээдүйн өсөлт, тогтвортой, аюулгүй үйл ажиллагаа явуулах үндсэн суурь болдог. Бид таньд өөрсдийн арвин их туршлага дээр тулгуурлан дараах үйлчилгээг санал болгож байна. 

Хэрэгцээ шаардлагыг тодорхойлох

Тухайн байгууллагын онцлог, нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагыг нарийвчлан судлаж тодорхойлох нь мэдээллийн технологийн төгс шийдэл гаргах гол үндэс юм.

Шийдэл болон зөвлөгөө үйлчилгээ

Топнэт компани нь мэдээллийн технологийн чиглэлээр ажилласан арвин туршлага, мэргэжлийн инженерүүддээ тулгуурлан тухайн байгууллагын дотоод үйл ажиллагаагааг автоматжуулах, програм болон техник хангамжын сайжруулалт, шинэ технологи, цогц шийдэл гаргах, нэвтрүүлэх цогц үйлчилгээг хүргэн ажиллана. Байгууллагын тань мэдээллийн технологийн одоогийн ашиглалт, стандарт, бодлогыг үнэлэх, хэрэглээг илүү үр ашигтай, оновчтой удирдан зохион байгуулах, мэдээллийн технологийн төлөвлөлтийг хийх, төсөл бэлдэх, хөндлөнгийн зөвлөхөөр ажиллан зөвөлгөө, үйлчилгээг хүргэн ажиллана.

0

Үнийн санал