


| Микротикийн рөүтерийг Winbox програмаар анх тохируулах |
|
|
|
|
Winbox нь Windows – ийн орчин ажилладаг RouterOS-ийг тохируулах график түүл юм. Уг програмыг linux-ийн орчинд Wine ашиглан ажиллуулж болно. Winbox-ийг Микротикийн команд интерфейстэй логикийн хувьд адил хийсэн тул хэрэглэхэд тун энгийн болсон байна. Анх Winbox-ийг Микротикийн (www.mikrotik.com) сайтаас татаж авч суулгана. Winbox.exe ажиллуулахад дараахь цонх гарч ирнэ. Микротик дээр анх IP хаяг тохируулаагүй үедээ […] кнопкийг дарж холбогдох боломжтой төхөөрөмжүүдийг МАС хаягаар нь гаргаж ирнэ. Уг меню-ээс холбогдох төхөөрөмжийн МАС хаягийг сонгоод admin орох нэрээр нууц үггүйгээр орно. Интерфейсийн товч танилцуулга Winbox-ийн толгой дээр дараах мэдээллүүд гарч ирнэ. [хэрэглэгч]@[Router's IP or MAC] ( [RouterID] ) - Winbox [ROS version] on [RB model] ([platform]) Програмын баруун талын меню-ээс сонгон тохиргоогоо хийнэ. Меню дээр дарахад дэд цонхууд гарч ирдэг. ![]() Дэд цонх дээр тохиргооны дараах кнопкууд байрлана. Жишээ нь дараах маягаар сортолж болно. Мөн рөүтерий тохиргоо болон рөүтэрийн бусад файлыг winbox дээрээ drag&drop хийж зөөж хадгалж болно. Үүнийг files меню рүү ороод хийнэ. Winbox-ийг хэрэглэх талаар цаашид вебээрээ дамжуулан байнга танилцуулах болно.
|
|||
| Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 5-р сарын 14, Баасан гариг, 01:33 |