|
Танилцуулга
ADSL интернэт үйлчилгээ нь ADSL модемийн тусламжтайгаар ердийн телефон утасны шугамыг ашиглан өргөн зурвасын 10Мбит/сек хүртлэх өндөр хурдаар өгөгдөл дамжуулах орчин үеийн дэвшилтэт технологи юм.
ADSL үйлчилгээг хэрэглэх хэрэглэгчийн тооноос нь хамаарч
- Гэрийн ADSL / Home ADSL /
- Албан байгууллагын ADSL / Business ADSL/
гэж 2 ангилна. Албан байгууллагад зориулсан SOHO ADSL үйлчилгээ нь нэмэлт бодит IP хаяг авах боломжтой бөгөөд тусдаа VLAN-аар холбогддогоороо Home ADSL үйлчилгээнээс ялгаатай.
Онцлог
* Интернэтэд өндөр хурдаар холбогдоно * Телефон утсаа давхар ашиглах боломжтой * Телефон утасны төлбөр дээр нэмэлт төлбөр гарахгүй * Цагийн хязгааргүй холбогдох боломжтой /24 х 7/ * Интернэтээс мэдээлэл татах болон илгээх хэмжээ хязгааргүй * Дотоодын бүх веб сайтруу хурдны хязгаарлалтгүй холбогдоно * Шөнийн цагаар / 00 цаг - 07 цаг / гадаад дотоодын бүх вебсайтруу хурдны хязгаарлалтгүй холбогдоно * Хэдэн ч компьютер холбож интернэтэд холбогдож болно * Ердийн телефон утсаар цэгэээс цэгт холбогддог тул сүлжээний хамгаалалт сайтай * Бусад өндөр хурдны байнгын интернэт холболттой харьцуулахад харьцангуй хямд * Интернэт холболтын хурд хэрэглэгчийн байрлалаас болон кабель шугамын чанараас хамаарна * Үйлчилгээ авч буй хугацаанд харилцах утсаар мэргэжлийн тусламж, зөвлөгөө үзүүлэх буюу шаардлагтай тохиолдолд дуудлагаар очиж техникийн туслалцаа үзүүлнэ
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 1-р сарын 15, Баасан гариг, 02:32 |