|
Топнет интернэт үйлчилгээний компани нь гадаад дотоодын олон компанитай хамтран ажилладаг. Тухайлбал манайхаас санал болгож буй сүлжээ болон интернэтийн тоног төхөөрөмжүүд нь дэлхийд алдартай Asus, Trendnet, Tainet, Zyxel болон Mikrotik зэрэг компанийн бүтээгдэхүүнүүд байдаг.
Asus бол дэлхийд компьютерийн эх хавтан үйлдвэрлэлт, борлуулалтаараа #1 үйлдвэрлэгч бөгөөд дэлхий дээрх 3 компьютерийн нэг нь Asus – ийн эх хавтантай байдаг гэсэн үзүүлэлт байдаг. 2008 онд гэхэд 24 сая эх хавтан борлуулсан байна. www.asus.com
Trendnet бол жижиг, дунд бизнесийн байгууллага болон гэрийн интернэт хэрэглэгчидэд зориулсан дотоод сүлжээ болон утастай, утасгүй, шилэн кабелийн интернэт холболтын төхөөрөмж үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч томоохон компани юм. TRENDnet нь төрөл бүрийн утасгүй болон шилэн кабелийн сүлжээний свитч, Voice over Internet Protocol (VoIP), Keyboard/Video/Mouse (KVM), интернэт камер, принт сервер, Powerline, Bluetooth, хадгалах төхөөрөмжүүд, Power over Ethernet (PoE) төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг. www.trendnet.com
1990 онд байгуулагдсан TAINET Communication System харилцаа холбооны системийн төхөөрөмж судлаж, бүтээх, үйлдвэрлэх, сайжруулах үйл ажиллагааг эрхэлдэг. Үйлчлүүлэгчиддээ чанартай, найдвартай, боломжийн үнэ бүхий сүлжээний бүтээгдэхүүнийг санал болгож байна. Хэдийгээр төгс сүлжээний шийдэл гэж байдаггүй ч үйлчлүүлэгчидтэйгээ ойр холбоотой ажилласнаар хамгийн тохиромжтой шийдлийг гаргаж чадна гэдэг үзэл бодлыг баримталж ажилладаг. www.tainet.net
Тайваний ZyXEL компани 1989 онд байгуулагдсан. Сүлжээний компаниуд, бизнесийн байгууллага, гэрийн хэрэглэгчдэд зориулсан сүлжээний төхөөрөмжийн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч компаниудын нэг юм. Triple Play, QoS, сүлжээний нууцлал, менежментийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг ашиглан төхөөрөмжөө үйлдвэрлэдэг. ZyXEL – ийн өндөр чанартай, нууцлал, удирдлагын өндөр түвшинд хийгдсэн сүлжээний төхөөрөмжүүд нь байгууллагын болон гэрийн хэрэглэгчидэд зориулагдсан. www.zyxel.com
Mikrotik компани 1995 оноос хойш утасгүй сүлжээний төхөөрөмж үйлдвэрлэж ирсэн. MikroTik-ийн хамгийн сүүлийн бүтээгдэхүүн болох MikroTik RouterOS v3 нь VAR, ISP, сүлжээнийн администраторийн утасгүй сүлжээг зохион байгуулах ажлыг хөнгөвчлөх рутер системийн програм хангамж юм. www.mikrotik.com
|